Зарим нэг хэвлэлд мэдээлж байгаагаар бол “Даллас Мавэрикс” багийн холбон тоглогч Рэжон Рондо энэ зун “Лос-Анжелес Лэйкерс” багтай гэрээ байгуулан өөрт тун ашигтай байдлыг үүсгэхээр төлөвлөжээ.
Энэ улирлыг дуусгаад Рондо чөлөөт агент болох учраас “Мавэрикс” багийг орхих нь тодорхой юм. Плэй-оффын шатанд “Хьюстон Рокетс” багтай хийж байгаа цувралын хоёр дахь тоглолтод Рондо талбай дээр 10 минут хүрэхгүй хугацаанд тоглосон бөгөөд Рэймонд Фелтонд зайгаа тавьж өгчээ.