11.03

Д.Алтанхуяг Кубад бүжиглэв

Алдарт бүжигчин, Кубын балетын сургуулийг үндэслэгч Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванын олон улсын балетын XXV фестиваль 10 дугаар сарын 28-нд Гавана хотын Их театрт нээлтээ хийжээ. Тус фестивальд БНКУ, Аргентин, Бельги, Бразил, Канад, Колумби, БНСУ, Франц, Монгол, Мексик, Их Британ, АНУ, ОХУ, Испани зэрэг 17 орны мэргэжлийн шилдэг бүжигчин өрсөлдсөн байна. Хоёр жил тутамд болдог тус фестивальд Монгол Улсын соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг өнгөрсөн сарын 30-нд “Гаванын их театр”-т, энэ сарын 1-нд “Кубын үндэсний их театр”-т Кубын үндэсний балетын эмэгтэй гоцлол бүжигчинтэй  хамтран бүжжээ.