11.03

Т.Амина асч дурлана

Хүүхэд ахуй наснаасаа л урлагийн ертөнцөд хөл тавьж, Монголын рок попын шилдгүүдтэй хамтран дуулсан азтай бүсгүй бол дуучин Т.Амина. Тэрбээр анх  "Цас цагаан охин” хэмээх дууг МУГЖ Э.Бүрнээбаяртай  хамтран дуулж уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Тэрбээр өдгөө Улсын филармоны гоцлол дуучнаар ажиллаж байгаа билээ. Авьяаслаг дуучин бүсгүй  "Асан дурлая" бие даасан тоглолтоо энэ сарын 11-ний 19:00 цагаас "UB palace"-ын концертын их танхимд тоглохоор болжээ. Дашрамд дурдахад, тоглолт үзсэн хүн бүрт дуучин Т.Аминагийн "Асан дурлая" нэртэй хоёр дахь цомог бэлэг болон очих юм байна.