11.03

Г.Нандинзаяа дэлхийн чансааны VII байрт бичигдлээ

Олон улсын буудлагын холбооноос дэлхийн шилдэг мэргэн буучдын чансааг шинэчлэн гаргажээ. Манай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 10, 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааны 9, 13-р байрт тус тус бичигдсэн байна. Мөн ОУХМ Ц.Мөнхзул 25 метрийн спорт гар бууны дасгалд 15 дугаар байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн манай тамирчдаас 10, 50 метрийн урт бууны төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 7, 14 дүгээр байрт тус тус бичигдсэн байна. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог юм.