УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудлаар Ажлын хэсэг байгууллаа.
Тус байнгын хороогоор 10 дугаар сарын 25-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдсан асуудлаарх Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нараас мэдээлэл авсан. Улмаар уг асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Ганболд, Ж.Батзандан нарын 6 гишүүнийг томиллоо.
Үүгээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөв.