11.05

Стивен Сигал ОХУ-ын иргэн болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холливудын жүжигчин Стивен Сигалын Оросын иргэн болох хүсэлтийг зөвшөөрсөн байна. 
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Сигал нь Оросын иргэн болох хүсэлтээ удаан хугацааны турш илэрхийлж байсан” гээд “түүний манай оронд ханддаг халуун дулаан сэтгэл, үүнийгээ хэзээ ч нуудаггүй байсан нь, мөн нэр хүндтэй жүжигчин зэрэг нь Оросын иргэн болох үндэслэл болж байна” гэжээ. 
Дашрамд дурдахад, 64 настай тулаант киноны од Сигал сүүлийн жилүүдэд ОХУ-д тогтмол зочилдог болсон бөгөөд хэд хэдэн гардан тулааны урлагийн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Путинд бараа болж байсан юм. Тэр бас Оросын төрийн тэргүүний бодлогыг хамгаалсан үг хэлж байжээ.