Рок попын ертөнцөд шинэ цус сэлбэн гарч ирсэн Эгшиглэнг өвөрмөц содон хоолойгоор нь үзэгчид ихээхэн халуун хүлээж явсан цаг саяхан. Гэвч гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон. Нэгэн үе хүний гэр бүл үймүүлсэн гэх хэл аманд орж байсан дуучин бүсгүй найз залуу Төмөрсүх буюу Төөмөөгөөсөө салсныхаа дараа сэтгэлийн шархаа эдгэхээр уран бүтээлдээ эргэн орно гэж байв. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл уран бүтээл хийхгүй байхыг бодоход түүний сэтгэлийн шарх эдгэсэнгүй юу эсвэл урлагаа нэг мөсөн орхисон бололтой. Ямартай ч түүнийг уран бүтээлээс нь холдуулсан зүйл бол бөө болохоор шийдсэн явдал гэх мэдээлэл нэгэнтээ гарч байсан удаатай. Чухам аль нь болохыг таашгүй ч Эгшиглэн нэг хэсэгтээ л тайзан дээр гарахгүй бололтой. Ямартай ч хувийн бус хувьсгалын амьдралдаа анхаарлаа хандуулна гэж амалсан дуучны маань фэнүүд түүнтэй шинэ уран бүтээлээр нь уулзана гэж хүлээхэд буруудахгүй бололтой.