Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн 1/4-ийн шигшээ хариу тоглолтод “Атлетико”-гийн эсрэг тоглохдоо гоолын дамжуулалт өгсөн байна.
Энэ амжилттай дамжуулалт португал тоглогчийн хувьд улирлын 19 дэх гоолын дамжуулалт болсон аж. Ингэснээр Роналду энэ үзүүлэлтээр хувийн дээд амжилтаа тогтоожээ.