04.24

Брэдли Күүперын ээж мундаг

Холливудын жүжигчин Брэдли Күүперын ээж алдартай хүүгээ найз бүсгүй нь болох Британийн загвар өмсөгч Сьюки Уотерхаустай эвлэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. “Америк мэргэн бууч” киноны од залуугийн ээж хүүдээ залхтал нь эрүүний шөл уулгаснаар Брэдли үзэсгэлэнт Сьюки рүү утасдаад түүнтэй эвлэрсэн аж.

Тэд хоёр жил үерхсэний эцэст өнгөрсөн сард хоёр тийш болсон билээ. Гэвч хоёрхон долоо хоногийн дараа Coachella хөгжмийн наадам дээр шуналтайяа озолдон үнсэлцэж байсан юм. Тэднийг эргэж нийлүүлсэн хүн бол Брэдлигийн ээж Глория гэнэ шүү.

“Тэр түүнийг их үгүйлж байсан. Улмаар ээжтэйгээ удтал ярилцсаны эцэст Сьюкигээс илүү бүсгүйг олж чадахгүй гэдгээ ойлгосон болов уу. Чухамхүү Глория л хүүгээ утас шүүрч авахад хүргэсэн бөгөөд тэднийг эргэж холбосон юм. Азаар Сьюки түүнтэй ярихыг зөвшөөрчээ” хэмээн эх сурвалж ярив.