Диснейн ээлжит гэнэтийн бэлэг “Beauty and the Beast” кино ирэх оны гуравдугаар сард дэлгэцнээ гарахаар болсон.
Гэсэн хэдий ч , үзэгчдэд зориулж уг киноны хэсгээс авсан хэд хэдэн гэрэл зураг нийтэд түгээсэн билээ. Белл бүсгүйн дүрийг жүжигчин Эмма Уатсон бүтээж байгаа бөгөөд хүүхэлдэйн кинонд гардаг шиг шар өнгийн даашинз өмсөж танхимын голд эргэлдэн бүжих түүний зураг цахим орчинд алдаршаад байгаа. Хүүхэлдэйн киноноос амилаад ирэв үү гэлтэй Беллийн үсний засалт өмсдөг хувцас сэлтийг нэгбүрчлэн харуулж чаджээ. Эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлыг эрхэмлэдэг жүжигчин бүсгүй тус кинонд тоглохдоо бэлхүүсийг нарийхан харагдуулах маш бариу корсет зүүхээс татгалзсан гэнэ.
Сонирхуулахад, хүүхэлдэйн кинонд Белл бүсгүй ном их уншдаг бол түүний эцэг нь зохион бүтээгч гэж гардаг. Белл чухам ямар хүн гэдэг талаар төдийлөн үзэгчид мэдэх боломжгүй байсан аж. Харин ирэх онд үзэгчдийн хүртээл болох уран сайхны кинонд Беллд зориулан өмнөх амьдралын тухай түүх зохиосон бөгөөд Белл угаалгын машинтай адил төхөөрөмж зохион бүтээж, өөртөө цаг гаргадаг гайхалтай зохион бүтээгч эмэгтэй болгон харуулах гэнэ. Угаалгын цагийг өөртөө зориулж ном их уншдаг Белл болгон өөрчлөх гэнэ.