Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой 11 дүгээр сарын 11-нд буюу энэ баасан гарагт Сингапур улсад тулалдана.
“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны сүүлчээр М.Гафуровт дийлдэн, дэлхийн аваргын бүсээ алдсан бөгөөд энэ удаа аваргын бүсний төлөө дахин тулалдахаар болжээ.