11.08

Брюс Уиллисын охин ”сахал тавив”

Брюс Уиллис болон Дэми Мур нарын охин, 25 настай Скаут Халлэвоны баяраар ингэж өөрчлөгджээ. Скаут болон түүний бага дүү Таллула нар "Хөхөө чөлөөл" (Free The Nipple) хөдөлгөөний идэвхтэй гишүүд билээ. Тийм ч учраас Хэллоуины баяраар ямар хувцас, өмсгөлөөр онцгойрохоо удаан бодож төвдөөгүй бололтой. Тэр үдэш Скаут хууз сахалтай, цээжээрээ дүүрэн үстэй Скотт хэмээх залуугийн дүрд хувирсан байна. Хэнхдэг цээжиндээ хиймэл үсийг "сэтгэл харамгүй" наасан түүнийг хараад хүмүүсийн огиудас хүрч байсан гэнэ.