11.08

“Miss World”-д Монголыг төлөөлөх А.Баярцэцэгийн танилцуулга

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн энэ сарын 29-нд АНУ-ын Вашингтон хотноо эхэлнэ. 20 хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцохоор болсон. Тэгвэл А.Баярцэцэгийн танилцуулга болон гэрэл зураг www.missworld.com/contestants сайтад албан ёсоор тавигджээ. 
“Miss World 2016”-д оролцох А.Баярцэцэгийн баг ажиллаж эхэлсэн бөгөөд энэ сарын 13-ны өдөр өөрийн “Агаа эгээ” төслөө танилцуулах юм байна.   
А.Баярцэцэг өнгөрсөн жилийн "Miss World Mongolia" тэмцээнд "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу "Miss Earth" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан юм. Тус тэмцээнд монгол орноо сурталчилсан эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, "Youtube" сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан аж. Тэрбээр ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байсан бөгөөп  англи, испани, франц хэлтэй. 
А.Баярцэцэг 
1990 оны 11 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн. 
Испанид сурч байхдаа "Escala" загварын агентлагт ажиллаж байсан. 
2008 оноос хойш "Торго" агентлагт загвар өмсөж байна. 
2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн. 
"Netflix"-ийн "МаркоПоло" цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан. 
Алдарт найруулагч Кристофер Копполагийн "Deadbeats" тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн. 
"Миний эхнэр тагнуулч", "My Sacred Blood", "White on Rice" зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэ 
2017 онд зураг авалт нь хийгдэх "Зоригт Хотолун Гүнж" түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглох бөгөөд  "Язгуурлугаа" баримтат уран сайхны киногөөрөө найруулан хийж байгаа юм байна.