11.10

Өнөөдөр болох үйл явдлууд


Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

НЗДТГ

09.00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК дээр очиж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцана. Утас: 325044,  99931267

11.00 цагт:  Нийслэлийн Засаг дарга С.Батболд Барилгын үндэсний ассоцицитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 325044

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

10.00 цагт: “Монгол ур чадвар-2016” тэмцээн нээлтээ хийнэ. Тус тэмцээний ялагчид 2017 оны 10 дугаар сард болох "Абу Даби-201"7 Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болох юм. Тус тэмцээний нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцоно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11.00 цагт: НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, үйл ажиллагаатай танилцана.  Утас: 99161498

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: Авто замын осолтой холбоотойгоор хүүхэд бэртэж, амь насаа алдах тоогоор Монгол улс гамшгийн хэмжээнд очоод байгаа учраас НҮБ-аас хүртэл анхаарал хандуулж эхэлсэн талаар болон олон нийтэд зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбооноос хамтарсан мэдээлэл хийнэ.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө” сэдэвт лекц болох гэж буйтай холбогдуулан “onecoin” төслийн баг мэдээлэл хийнэ.

11.30 цагт: "Отгонбаяр" сан МОХ-той хамтран Оюутны эрхийг хамгаалах дэлхийг өдрийг угтан “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт хурлын талаар мэдээлнэ.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

12.00 цагт: Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх НМХГ-ын 5 давхарт шинээр байгуулагдсан сургалтын төвийн нээлтэд оролцоно. Нээлтийн үеэр хяналт шалгалтаар илэрсэн хүнсний бүтээгдэхүүн, эмийн сэрэмжлүүлэг, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл бэлтгэх боломжтой юм. Утас: 91887887

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

12.00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Уг үйл ажиллагаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 3 давхарт хурлын зааланд  болно.