Реалити шоугаар од болсон Кардашианы гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер өдгөө 19 настай. Гоо сайхны “Кайли” нэрийн брэндийг үүсгэн байгуулж чамгүй амжилттай яваа тэрбээр цахим сүлжээнд маш идэвхитэй нэгэн юм. Тэгвэл реалити шоуны од бүсгүй саяхан нэгэн өвөрмөц зургаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр нүцгэн боловч биен дээрээ хар хөх өнгийн будаг асгаж, хувцас өмссөн мэт харагдах өвөрмөц зураг авахуулсан байна. Хоёр гараа толгойныхоо ард авч, зүүн хөлөө хагас өргөсөн нь түүний гоолиг биеийг төгс тодотгон харуулсан байна гэх магтаал сонсоод байгаа гэнэ шүү.