11.12

Нэвтрүүлэгч Д.Одзаяа кинонд тогложээ

 

Монголын үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай, залуухан нэвтрүүлэгч Д.Одзаяа кинонд тогложээ. Тодруулбал, тэрбээр  "Надын аав мангар” гэх нэртэй инээдмийн, драм уран сайхны кинонд тоглосон аж. “Мөнх-Өлзий” энтертайнментийн бүтээл уг киноны найруулагчаар жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ ажилласан бөгөөд продюсераар “Эмоци” продакшны жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөр ажиллаж, гол дүрд тогложээ. Харин киноны зурагаалчаар Н.Батбаатар ажилласан бол гол дүрд Э.Энхтүшиг, Д.Одзаяа нар тоглосон аж.