2016 оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг тодорлоо. Тэрбээр энэ онд нийт 10 тэмцээнд оролцсоноос таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал,
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
Рио-2016 олимпийн наадмаас хүрэл медаль,
Абу Дабигийн Их дуулгаас алтан медаль зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдээс медаль хүртсэн билээ. Харин түүний араас Дэлхийн хошой аварга О.Идализ, олимпийн хошой аварга К.Харисон нар бичигджээ.