Өнгөрсөн амралтын өдөр Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture-2017 High fashion show” болсон билээ. Тус шоуны моделиор топ модель Д.Пүрэвсүрэн ажиллаж, түүнийг загварын тайзнаа эргэн ирэх нь гэх хүлээлт үүсээд байсан. Гэсэн ч тэрбээр тайзнаа алхаагүй бөгөөд дахиж загварын тайзнаа алхахгүй гэсэн юм. Тодруулбал, тэбээр "Би тайзан дээр дахиж алхахгүй. Тайзнаасаа зодог тайлсан. Фото модель чиглэлээрээ цаашдаа ажиллана. Харин жүжигчин мэргэжлээрээ эмгэн болтлоо дурлалт бүсгүйгээс ээж, эмээ болоод ажиллаад явна даа. Торго загварын шоу болон сая ч гэсэн дизайнер Д.Отгонжаргал тайзнаа гар л даа гэж санал тавьсан. Юу гэж ч хэлмээр юм бэ дээ. Өөрийгөө гоё асч явж байхад нь тэр үед нь мөнхлөөд үлдээвэл илүү гоё юм болов уу гэж би боддог. Түүнээс биш хүмүүс энэ болиосой, тайзнаас буугаасай гэж яриулах хүртлээ заавал тайзнаа алхах шаардлага байхгүй. Яг гоё байгаа дээрээ тэр чигээрээ үлдэх нь зүйтэй гэж бодож энэ шийдвэрийг гаргасан" хэмээн ярьжээ.