11.14

Гадил, зөгийн балтай бин хийх жор

Орц: 

Аарц – 200 гр 
Өндөг – 1 ш 
Гадил – 1 ш 
Гурил – 3 хоолны халбага 
Ванилин 
Ургамлын тос – 3 хоолны халбага 
Элсэн чихэр – 2 хоолны халбага 
Давс 
Зөгийн бал 

Хийх арга: 
Аарц, гадил, өндөг, элсэн чихрээ миксердээд  1 хоолны халбага гурил нэмж сайтар хутгах бөгөөд гурилаа энэ маягаа бага багаар нэмж зөөлөн зуурмаг болгоно. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад зуурмагаа хийж 2 талаар нь шарна. Нэг талыг нь 2-3 минут шарахад болно. Халуун бин дээрээ зөгийн бал болон бананаар чимэглээд идэхэд бэлэн боллоо.