11.15

”Үзэн ядалт”-ын салхи С.Чимгээ шүүгч рүү эргэлээ


"Авьяаслаг монголчууд" шоу хоёр дахь жилдээ зохиогдож байна. Шоутай холбоотойгоор шүүгчдийг тойрсон шүүмжлэл нэлээд гардаг. Өнгөрсөн жил үзэгчид маань Дээгий шүүгчийг үзэн ядаж түүнд уур бухимдлаа гаргаж “Дээгийг үзэн ядагчдын” групп хүртэл нээж байсан. Тэгвэл энэ удаа үзэн ядагчдын салхи С.Чимгээ шүүгч рүү эргэлээ. Тодруулбал, өчигдөр болсон хагас шигшээ тоглолтын дараа уртын дууч М.Дүгэрсүрэн, Ихэрсувд хэмээх хоёр охины хэн нь финалд үлдэхийг тодруулах үед Чимгээ шүүгч "Залуучуудаа дэмжинэ" гээд Ихэрсувдыг тэнцүүлж орхисон. Түүний хувьд найман оролцогчийн үзүүлбэрийн дараа "Дүгэрсүрэн финалд үлдээсэй гэж бодож байна" хэмээн ярьснаа хэдхэн минутын дараа ийнхүү хэлснээ өөрчилсөн нь үзэгчдийн бухимдлыг төрүүлж,  “Чимгээг үзэн ядагчдын групп” нээхэд хүргээд байна.