ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр нөхцөл байдлыг гартаа авч хамт олон дотроо нэр хүндээ өсгөх боломж гарна. Танд саад болж буй хүн байсан ч хариуцлагатай, шинийг санаачлагч болохоо харуул. Үнэндээ хүндрэл бэрхшээл тулгарсан ч үүнээс асар их туршлага хуримтлуулна. Бусдыг үзэн ядахын оронд нэг талаар амьдралын хичээл зааж байгаа хэмээн хүлээн ав. Оройн цагаар танилуудтайгаа уулзаж учрахад гайхалтай өдөр байна.
ҮХЭР - (4/20-5/20)
Бүгдийг сэтгэгдэл өндөртэй үлдээхийн тулд амралтаар явахыг санал болгох хэрэгтэй. Гадны үндэстний хоол гэртээ хийж идэх нь хөгжилтэй, тааламжтай байх болно. Ямар ч насны Үхрийнхэнд өнөөдөр бүжиглэх нь эрч хүч мэдрүүлнэ. Хүсэл, зориг, эрч хүч өндөр байх хэдий ч дотны харилцаанд тань хөөрөл гарч магад. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол гарч ирнэ. Хайртай хүндээ хардуулахын тулд гадагш гарах эсвэл өөр хүнтэй сээтгэнэх нь зөв алхам биш. Энэ тохиолдолд зөвлөгөө аваарай.
ИХЭР - (5/21-6/21)
Таны эрүүл мэнд сайн байх бөгөөд ажил төрөлдөө давуу талаа харуулж чадна. Хамтарсан хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа бол итгэлцэл хамгийн чухал гэдгийг сана. Хэрвээ таны бизнесийн хамтрагч тань шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Удах тусам илүү ихийг алдах болно. Хайртай хүндээ буулт хийх хэцүү байгаа бол гэр бүлийн сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө ав.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Үзэгчдийн өмнө гардаг, эсвэл олон нийттэй уулздаг ажилтай мэлхийнүүдийн хувьд сайн үе байх болно. Харьцахад амаргүй хэн нэгэнтэй уулзах асуудал гарч болзошгүй. Хэрэв тийм тохиолдол гарвал асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам бол тайван байж, уян хатан арга барилтай байх явдал юм. Машинаа ээлжит засварт оруулж аюулгүй байдал номер нэгт байгаа эсэхийг шалга. Ажил мэргэжлийн юм уу хувийн чанартай ч байж болох шинэ харилцаа холбоо тогтооно.
АРСЛАН - (7/23-8/22)
Та үр ашигтай үйл ажиллагаанд оролцорой. Зохион байгуулалт хэрэгтэй байгаа бол ширээн дээрээ хаунли зэрэг хэрэгтэй зүйл худалдан авч тавихыг зөвлөе. Цагийн хуваариа цэгцлээд дасгалын цаг тусгайлан гаргаж мөн ажлын өдрүүдээр хийх боломжтой бусад дадал зуршлаа хэвшүүлээрэй. Ажлын байран дээр гарч байгаа хов живийг таашаахгүй байгаа бол аль нэг ажилтантайгаа хамт өдрийн зоогонд орохдоо, халуун дотно яриа өрнүүлж яагаад болохгүй гэж.
ОХИН - (8/23-9/22)
Та эрх чөлөөтэй байж, инээж наргиж, амарч зугаацахыг хүсэх болно. Таны бүтээлч чадвар нэмэгдсэнээр та маш аз жаргалтай байх болно. Мөн өнөө орой ангараг гараг матрын ордод шилжин ирэх тул танаас хөгжилтэй байхыг шаардах болно. Хөнгөн атлетик, спортоор хичээллэ. Таны бие махбод гайхалтай эрч хүчтэй байна. Хэрвээ та тамирчин бол өнөөдөр маш ашигтай гэрээ байгуулах магадлалтай. Ганц бие бол гайхалтай романтик учрал хүлээж байна.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Бизнесийн танил, гэрээ хэлцэл байгуулахад бэлэн бус байна. Бууж өгөх эсвэл сэтгэлээр унах хэрэггүй! Итгэл найдвараа бүү алд. Хувь тавилан таныг хүлээж байна. Боломж бололцоондоо найдаж сур. Бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж, харилцааны чадвар шалгана. Чухал гэрээнүүдийг боловсруулахын өмнө өөрт байгаа бүх баримт тооцоонуудаа хяна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Зарим нэг бухимдал үүсэх ч өнөөдөр өчигдрийнхөөс хамаагүй дээрдэнэ. Бусдын бодлыг сонсох бол таны амархан хийх зүйл биш. Хилэнцүүд өөрийнхөө санааг хамгийн сайн гэж боддог ч хүмүүсийн юу гэж байгааг сайн анхаарах хэрэгтэй. Та тэднээс маш үнэтэй зүйл сурж мэднэ. Таны удирдагч Ангараг гараг нарны 3-р гэр болох Матрын орд руу хөдөлснөөр танд маш олон ашигтай санаа төрнө.
НУМ - (11/22-12/21)
Гэмтэж бэртэх магадлалтай өдөр. Та өнөөдөр хүмүүстэй шөргөөцөлдөж, бусдын анхаарлыг татаж, алхам бүрээ хянуулж, мөрдүүлэх бололтой. Бүхий л харилцаанд таагүй хандлагатай байна. Ганцаар гадуур гарах, аялах, гэрийн тэжээвэр амьтадтай тоглохоос зайлсхий. Өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах, зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ харьцах нь өнөөдрийн сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална.
МАТАР - (12/22-1/19)
Өнгөрсөн хугацаанд үүссэн асуудал шийдэгдээгүй байснаас улам дордоно. Мартагдсан зүйлсээсээ илүүтэйгээр сурсан мэдсэндээ анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Та өөрийн үйл ажиллагааныхаа талаар, ажил үүргээ бусдаас хурдан гүйцэтгэх хэрэгтэй. Удирдах үүргийнхээ талаар бусдад өөрийгөө илэрхийлэхэд яг тохирох цаг. Хүмүүстэй зохицох чадвар тань таныг амжилтанд хүрэхэд туслана.
БУМБА - (1/20-2/18)
Санаа зовоосон асуудлын учрыг олж чадна. Асуудал үүсэх болсон шалтгааныг ойлгож, стресстэхээ болих байх. Багаар ажиллах нь ажлаа дуусгахад тийм ч их үр дүн авчрахгүй. Магадгүй энэ нь дэмий ажил хийж байгаатай адил байх вий. Аливаа нууц хүсэл сонирхол энэ асуудлаас гаргах арга биш гэдгийг сана. Эрүүл мэнд, хайртай хүндээ анхаарал тавь. Шаардлага гарвал мэргэжлийн эмчид ханд.
ЗАГАС - (2/19-3/20)
Энх тайван, амар амгаланг хүсэх хүсэл тань хүчтэй байна. Од эрхэс бодит байдлыг чухалчлах тул энэ өдөр бүтээмж бүтээл тань их өсөх болно. Багаараа хамтарч сайн ажилласанаар, ажлаа маш сайн амжилттай дуусгаж, урьдаас үр дүн нь харагдана. Бөөгнөрөн цугларах нь шинэ санаануудыг гаргаж ирэхээс гадна хүн бүрийг оюун ухааны шуургаар цэнэгжүүлэх, үнэлгээ өгөх, бүтээлч байдлыг өгөх болно.