"Авьяаслаг монголчууд-2016" шоуны оролцогч М.Дүгэрсүрэн уянгат цээл хоолойгоороо монгол түмний хүндлэлийг хүлээгээд байгаа билээ. Тэрбээр "Авьяаслаг монголчууд-2016" шоуны шилдэг 32-т шалгарсан. Гэсэн хэдий ч хагас шигшээд өрсөлдсөн ч Б.Ихэрсувдад шүүгчдийн саналаар дийлдсэн юм. Тэгвэл уртын дуучин Д.Жавхаасайхан М.Дүгэрсүрэнтэй хамтарч уран бүтээл туурвихаар болжээ. Тэрбээр "За, "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогч Дүгэрсүрэн ахтай уулзлаа. Сэтгэл санаа өөдрөг, гүндүүгүй сайхан эр юм аа. Хамтарч уран бүтээл хийхээр боллоо. Тун удахгүй та бүхэндээ хүргэх болно" хэмээн цахим хуудаснаа бичжээ.