11.16

Аглуу, ”банш” Батаа хоёр ”Барьцаа 007”-д хамтрав

Хошин урлагийн мастеруудын нэг МУГЖ Л.Баттулга буюу Аглуу, жүжигчин Д.Баттөмөр буюу "банш" Батаа нар "Барьцаа 007" хэмээх инээдмийн уран сайхны кинонд хамтран тогложээ. Түүнчлэн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн "Барьцаа 007" кинонд Ардын жүжигчин Г.Мягмарнаран дүр бүтээсэн бөгөөд киноны ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан ажилласан байна. "Барьцаа 007" кино 11 дүгээр сарын 18-наас "Соёмбо", "Өргөө"-1,2, "Тэнгис", "Imax", "Гэгээнтэ"н, "Хүннү" кино театруудаар үзэгчдэд хүрч эхэлнэ.