Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр өчигдөр мэргэжлийн сумогийн 1000 дахь даваагаа авч, мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт бичигдэхээр болсон юм. Озэки Кайо 1988-2011 онд 1047 даваа, Ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа гэсэн амжилтаар тэргүүлдэг бол их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү тэдний дараа бичигдэхээр болжээ.