Он гарсаар нийт нутгаар хуурайшилт их байгаагаас хээрийн түймрийн гаралт их байна. Тэр дундаа улсын хилийн хэсгээр буюу Хилийн 0184, 0146, 0198, 0306, 0132, 0275, 0287, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр нийт 24 удаагийн түймэр гарч хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас 95 бүлэг буюу 800 гаруй алба хаагч түймрийг унтраах ажиллагаанд оролцлоо.
Дөрөвдүгээр сар гарсаар хилийн таван ангийн хариуцсан хэсгээр нийт 10 удаагийн ой хээрийн түймэрч гарч улсын хилд 48 бүлэг, 400 гаруй алба хаагч 54 автомашинтайгаар томилогдон түймрийг унтраах ажиллагаанд оролцсон.
Энэ сарын 20-ны өглөө Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт Дашбалбар сумын чиглэлээр хээрийн түймэр орж ирснийг унтраахаар хилчид ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хэнтийн аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангийн хариуцсан хэсэгт гарсан түймрийг унтаахаар тус ангийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.