Дуучин Т.Амина “Асан дурлая” бие даасан тоглолтоо энэ сарын 11-ний өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийсэн билээ. Түүний хувьд нэгдүгээр ангиасаа дуулж эхэлсэн юм. Урлагтай амьдралаа холбосны 20 жилийн ойгоо тэмдэглэсэн нь энэ. Тэгвэл тоглолтоороо эх орноороо тойрох гэнэ. Энэ тухайд тэрбээр, "“Асан дурлая” тоглолтын дараа эх орноо тойрч, багадаа очсон газар бүртээ дахиж очиж, ард түмэндээ уран бүтээлээ өргөн барьж, энэ олон жилийн хайр хүндэтгэлийн хариуд сэтгэлийн бэлэг болгож, талархлын тоглолт хийнэ. Бүх сумаар очно. Очиж амжаагүй 100 гаруй сумаараа явна. Эх орныхоо өнцөг булан бүрт очиж ая дуугаа өргөнө" хэмээн ярьжээ.