Дуучин Нара буюу М.Нарантуяа фэйсбүүк хаягаараа дамжуулан хүний зовлонгоор бизнес хийн сайхан сэтгэлт монголчуудын мөнгийг луйвардан авч байгаа залилагчдыг илчилжээ. Тэрбээр энэ сарын 5-ны шөнө төслийн зуухнаас нь гал алдаж гэр нь шатсаны улмаас түлэгдэн ГССҮТ-д Түлэнхийн тасагт эмчлүүлж байгаа гэр бүлийнхэнд тусалж байгаа аж. Дуучин Нара түлэгдсэн эмэгтэйн дүү нь хуурамч данснууд яваад байгааг яаж зохицуулах вэ гэж түүнтэй холбогдсон учраас "Фэйсбүүк"-т бичигдсэн постуудаас эдгээр хуурамч дансны дугаар бүхий постуудыг олжээ. Мөн тэрбээр ГССҮТ дээр охиноо бас зээ охиноо сахиж байгаа Бурмаатай нь утсаар холбогдож лавлахад, эмчилгээний зардал өдөр бүр тухайн байдлаасаа шалтгаалан хэлбэлзэлтэй байгаа бөгөөд охин нь 80 хувь, зээ охин нь 50 хувийн түлэгдэлтэй байгааг хэлжээ. Тэрбээр Хаан Банкны 5034598141 Бурмаа гэсэн данснаас өөр ямар ч данс тавиагүй” хэмээн ярьснаар ийнхүү хуурамч данс нээсэн эздийг илчилсэн байна. Ингэхэд фэйсбүүкэд Баасандулам Данзан, Хэрлэнчимэг Мөнхчимэг, Мөнхбаяр Мөнхцэцэг нэрээр уг гэр бүлийнхэнд тусламж хэрэгтэйг дурьдан хандив цуглуулж буй гэр бүлийнхнийхээс өөр хуурамч дансны дугаар тавьсан байжээ.
Тиймээс дуучин Нара өөрийн "Фэйсбүүк" хуудаснаа “Эдгээр хүний зовлонгоор бизнес хийгч залилагчдыг маргааш холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж авах ёстой арга хэмжээг авахуулна!
Түлэгдсэн гэр бүлийн хандивын жинхэнэ данс бол
Хаан Банк : 5034598141
Дансны нэр : Бурмаа Сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа, доорх зураг дээр байгаа хуурамч данс руу мөнгө шилжүүлсэн хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй шүү” хэмээн бичжээ.