Өнгөрөгч долоо хоногт Ди Каприо 42 насныхаа төрсөн өдрийг цомхон хүрээнд тэмдэглэжээ. Лео ээж, найз бүсгүй болон цөөхөн дотны андуудтайгаа "Марлон Брандо Резорт"-ын хоёр харшийг хөлсөлж авсан байна. Тус амралтын газрын нэг харшийг өдрийн таван мянган доллараар хөлсөлдөг аж. Байгаль орчны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг жүжигчин залууг буурчийн газрын ажилтнууд болон орон нутгийн иргэд ихэд баяр хөөртэйгээр угтсан гэнэ.