Реппер Канье Уэст аялан тоглолтоо цуцалж буйгаа зарласныхаа дараахан эмнэлэгт хэвтсэн гэнэ. Одоогийн байдлаар дуучин залуу ч, түүний менежерүүд ч ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар, Каньег эмнэлэг рүү хүчээр авч явсан бөгөөд сэтгэцийн эмч үзлэг хийхээр болсон гэнэ. Цуутай хүүхэн Ким Кардашьяны нөхөр сүүлийн хэдэн сарын турш олон төсөл дээр зэрэг ажиллаж, ядаргаанд орсон байж магадгүй аж.