11.24

Монгол DJ нар Хавайд уригджээ

Монголын чадварлаг хоёр эмэгтэй DJ Хавайд урилгаар тоглохоор боллоо. Залуу уран бүтээлчид буюу 35-аас доош насны уран бүтээлчдээс бүрдсэн “Space” энтертайментийн төлөөлөл болох DJ Анна, Уна нар 12 дугаар сарын эхээр Хавайг зорих гэнэ. Аннагийн хувьд Монголын хамгийн анхны эмэгтэй DJ, Эмэгтэй мотоциколчдын холбооны тэргүүн, фитнес мисс гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Харин DJ Унагийн хувьд фото модель, мэргэжлийн стилисть, дизайнер, DJ юм байна.  Дашрамд сонирхуулахад,  “Space” энтертаймент нь байгуулагдаад удаагүй ч урлагийн салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл юм байна.