11.28

Дээгий охиныхоо хичээлд суухдаа цүнхээ мартаж ”фактлав”

“Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөнгийн гэргий харамсалтайгаар хорвоог орхисон. Ингэснээр Дээгий охиноо өсгөж, сайн аавын үүргийг гүйцэтгэж яваа юм. Тэгвэл саяхан аав охин хоёр "факталсан" гэнэ шүү. Энэ талаар Дээгий өөрийн цахим хуудаснаа “Зээ өнөөдөр естой баларсан өдөр байна. Гэнэт өнөөх чинь: Аав аа, та энэ өдөр хичээлд явах естой гэв. Сандарсан би яарч яваад цүнхийг нь мартсан байлаа. Утсаар гялс асууж хуулан бичээд (багын л монгол хэл, уран зохиолдоо сайн болохоор) ангийхандаа арай л загнуулсангүй. За биеийн тамир математик хоёр алсаан алсан. Эцэг эхийн өдөрлөг өө гэж,  ээ дээ мөнч сайхан гэх үү дээ хөөрхий ккк” хэмээн бичжээ.