11.28

Уиллиам, Кейт нар Зул сарын баярыг Сандрингемын ордонд тэмдэглэнэ

Английн ханхүү Уиллиам түүний гэргий Кейт Миддлтон нар хоёр хүүхдийнхээ Зул сарын баярыг хатан хаан Элизабеттай хамт тэмдэглэхээр болжээ. Эзэн хааны угсааны хамгийн нэр хүндтэй гэр бүл Уиллиам, Кейт нар эмэг эхийнхээ хамт Сандрингемийн ордонд Зул сарын баярыг өнгөрүүлэх бөгөөд тэдний өхөөрдөм үрс дөрвөн настай Жорж, 19 сартай Шарлотте нар нар Зул сарын баярын гацуур модыг чимэглэхэд гол үүргийг гүйцэтгэх гэнэ. Ханхүү Жорж Зул сарын хүслийн жагсаалтад дуртай тоглоомууд болох онгоц, галт тэрэг, нисдэг тэрэг зэргийг хүссэн бол амьтанд хайртай Шарлотте гүнж амьтдын эгдүүтэй зөөлөн тоглоом хүсчээ. Уиллиам, Кейт нар Сандрингемын ордонд зөвхөн Зул сарын баяр тэмдэглэхээр бус хүүхдүүдээ цэвэр цэнгэг агаарт гаргахыг хүссэн байна.