"Victoria's secret 2016" шоу Парис хотноо энэ сарын сүүлчээр зохион байгууагдана. Харин ирэх 12 дугаар сарын 5-нд "CBS" телевизээр цацах юм. Энэ жилийн шоуны үеэр 9000 үнэт чулуу, 450 кратаас бүрдсэн, 700 цагийн турш гар аргаар урласан гурван сая долларын үнэтэй "Fantasy bra" дотуур хувцсыг танилцуулах аж.