11.30

Нийслэлийн удирдлагууд тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй уулзав


Улаанбаатар хотын худалдааны танхим /UBCC/  “Monthly meeting” уулзалтынхаа зочноор НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг урьжээ. Уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй, Монголын эдийн засгийн тулгуур болсон  100 гаруй томоохон компанийн удирдлага ирсэн байв. МСS группийн ерөнхийлөгч Ж.Од, Таванбогд группийн захирал Ц.Баатарсайхан, “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэл гээд UBCC-гийн гишүүн компанийн захирлууд ирсэн харагдаж байв.


Хотын удирдлагууд ирэх дөрвөн жилд нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвөө батлуулахад бэлэн болсон, цаашид нийслэл ямар асуудлууд дээр анхаарч ажиллах тухайгаа бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм.


Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгчөөр “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Од  ажилладаг. ТУЗ-д нь “UFC” группийн захирал О.Амартүвшин, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, “Петровис” группийн захирал Ж.Оюунгэрэл, “Ард санхүүгийн нэгдэл” компанийн захирал Ч.Ганхуяг, “Голомт санхүүгийн нэгдэл” компанийн захирал  Л.Болормаа нарын хүн ажилладаг. 100 гаруй компанийг хамарсан томоохон танхим  юм. Гол зорилгоо нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад  бизнесийнхний оновчтой санаа, санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх гэж тодорхойлдог. 2015 оны эхээр байгуулагдсан тус танхимын дэргэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан арбитр ажилладаг юм байна.