“Араатан ба гоо үзэсгэлэн” гэх үлгэрийг найруулагч Билл Кондон орчин цаг руу хөрвүүлсэн бөгөөд түүний бүтээл ирэх оны хамгийн их хүлээлт үүсгэсэн кинонд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Найруулагч Билл Кондон киноны гол дүрд Эмма Уатсоныг сонгосон талаар "Белле Диснэйн үлгэрийн баатруудын нэг. Харин Эмма Уатсон бол Беллегийн бидний амьдарч буй энэ цаг үеийн дүр төрх гэж би боддог" хэмээн ярьжээ.