“Азийн мисс 2016” тэмцээн ОХУ-д болж байна. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож байгаа мисс Г.Энхжаргал феналын шатанд шалгарчээ.
Г.Энхжаргал нь 22 настай, 170 өндөртэй, 57 кг жинтэй бөгөөд биеийн харьцаа нь 93-63-90. Тэрбээр Эрдэнэт хотод төрж Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийг “Эрдэм” алтан медальтай төгссөн шилдэг сурагч аж. Одоо ОХУ-ын “Ивановский государстванный университет”-д сэтгүүлч мэргэжлээр энэ жил гуравдугаар курст суралцаж байна. Багаасаа бүжиглэж Эрдэнэт хотын Буянжаргал багштай “Оддын гялбаа” хамтлагийн гишүүн байсан гэнэ.