12.01

Өнөөдөр болох үйл явдлууд


Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. Үүнд,

ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт: Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас 99045949

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

09.00 цагт: МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн 25 жилийн ойд зориулсан "Олон Улсын байдал, төлөв ба Монгол Улс" нэртэй эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 91029777

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

09.00 цагт: ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийн нээлт болно. Нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцоно.

ЖАНЖИН КЛУБ

09.00 цагт: Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Баянзорх дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион явуулдаг "ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт" дэвжээ тэмцээн болно. Утас: 88191811

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: ЭМСЯ, НЭМХ-ээс дэлхийн ДОХ-ын өдөрт зориулж мэдээлэл хийнэ.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

11.30 цагт: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдыг эргэн дурсах “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд /3 дугаар давхар/ болно. Утас: 91994373

МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ

12.00 цагт: Монголын үндэсний бөхийн холбооноос явуулж байгаа бөхийн цол дуудаачдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.  Утас:98000307

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН

15.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойг угтсан "Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар" гар зургийн уралдааны 2 шатанд шалгарсан 3486 бүтээлээс шалгарсан 500 гаруй бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг 39 хүүхдэд мөнгөн шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 96677432