12.01

Өнөөдөр танд бага зэрэг төөрөгдөлд орсон мэт мэдрэмж төрнө

Хонь - (3/21-4/19) 

Хосуудын хайр сэтгэл, нөхөрлөлийн хүчтэй холбоо нь сэтгэл амар, урамтай байлгана. Хайртай хүн тань уурлаж бухимдвал сайтар ярилц. Өөр тийш нүүх, гадаад руу явах чин хүсэл тань хайртай хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлагатай зөрчилдөж магадгүй. Харин энэ зөрчлийг дэвэргэхгүй байхыг хичээ. Хожим харамсаж мэднэ. Санхүүгийн асуудал эергээр шийдэгдэх боловч өгч чадахгүй бол зөвшөөрөх хэрэггүй. 

Үхэр - (4/20-5/20) 

Таны хувьд дарамттай нөхцөл байдал үүсэхэд тун ойр байна. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь маш бүдүүлэг явдал гэдгийг сана. Найдваргүй гэж бодож байсан зүйлдээ маш үр бүтээлтэй хандаж чадна. Гэхдээ та таагүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд нилээд тэвчээр шаардана. Хов живээс татгалз. Ялангуяа найзуудын дунд байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхалд бүү итгэ. Хайртай хүн чинь хачин жигтэй байна. Тиймээс зөрчил болон маргаантай сэдвүүдэд бэлэн бай. 

Ихэр - (5/21-6/21) 

Өнөөдөр таны сэтгэл санаа их тогтворгүй байна. Хэн нэгэн танаас авсан зүйлээ эргүүлэн өгөөгүйн упмаас өнөөдөр өөрийн эд хөрөнгөө маш ихээр хамгаалахыг хүсэх бололтой. Ямар нэг маргаантай асуудалд орооцолдохоос сэргийл. Нэг л буруу үг хүмүүсийг таны эсрэг болгох болно. Хэт их зүйлд анхаарап хандуулснаар таны сэтгэл санаа хямрах болно. Тайван байж, гүнзгий амьсгаа ав. 

Мэлхий - (6/22-7/22) 

Зарим талаар тав тухгүй өдөр байх болно. Од гарагуудын ерөнхийдөө сөрөг нөлөө ажил хэрэгт чинь нөлөөлөх тул нөхцөл байдал тайван байна гэж найдаад хэрэггүй. Бодохгүйгээр ярьдаг зан чинь хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх магадлалтай. Тулгарсан асуудлыг бүтээлчээр шийдэж, омголон зангаа хязгаарлахын тулд сэтгэлийн тэнхээ, уян хатан байдал шаардах бөгөөд та үүнийг хийж чадна. Хэтрүүлж хэрэглэх хандлагаас зайлсхий. 

Арслан - (7/23-8/22) 

Гэр ахуйд тулгарсан аливаа саад бэрхшээл ид шидийн гэмээр замхарч таны гайхширлыг төрүүлэх болно. Таны төсөөлснөөр бүх зүйлс эргэнэ. Хийж байгаа зүйл эрч хүчийг тань шавхах тул өөрийн бодол санаагаа цэгцэлж ухамсарлах нь зүйтэй. Гэр бүлээрээ цугларч өвөг дээдсийнхээ түүх, дурсамж, туулсан хүнд хэцүү үеүүдийг дурсан санагалзах бөгөөд энэ нь таньд эрч хүч, урам зориг өгөх болно. Ихэнх арслангуудын хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана. 

Охин - (8/23-9/22) 

Энэ cap таны хувьд нэлээд амжилттай cap байх бөгөөд төлөвлсөн бүхий л ажил саадгүй бүтнэ. Та өөрийнхөө байр суурийг хамгаалж, хэт өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Хааяа ч болов бусдын хэлж буй үгийг сонс. Санхүүгийн асуудалд болгоомжтой байхыг сануулж байна. Гэр бүлийн харилцаанд зөрчилтэй асуудал үүснэ. Тиймээс гадуур алхаж, цэвэр агаар амьсгалж, тархи толгойгоо сэргээ. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Эргэн тойронд тань маш их энерги байна. Амжилтад хүрэхэд тэсвэр тэвчээр шаардагдана. Олон нийтийн нүдэнд та илүү зоримог, идэвхтэй харагдана. Ямар ч юм хийсэн сэтгэл хөөрөлд бүү авт. Хямдралаас ашиг олж болно. Сэтгэл санааны асуудалд орвол таны нэр хүнд унаж магад. Бохир хувцасаа гэртээ орхи. Санаа нийлсэн найзуудтайгаа ярилцаж цагийг хамтдаа өнгөрөө.   

Хилэнц - (10/23-11/21) 

Жилийн хамгийн сүүлчийн cap ирж байгаа болохоор орчлон ертөнцийн энерги маш идэвхтэй байна. Алтан наран өөрөө хөгжилдөх дуртай Нумын ордод таны мөнгөний 2-р гэрт гэрэлтэх тул Хилэнц бүхэлдээ аз жаргал, баяр хөөрөөр тойрон хүрээлүүлнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Өөрийн санхүүдээ анхаарч Шинэ жилийн баярт зарцуулах мөнгөө жаахан хязгаарла. Үгүй бол баярын дараа нь зээлийн баримт, овоолсон их тооцооны хуудсууд таныг отон хүлээх байх. 

Нум - (11/22-12/21) 

Эрч хүчтэй, хүчирхэг өдөр. Ямар ч ажил үйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Эрч хүчний илүүдэл таныг сүйтгэж мэдэхээр байна. Ялангуяа найз нөхөдтэйгээ маргалдах, гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх магадлалтай. Харилцан ярилцаж буй хүнээ анхааралтай сонс. Сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд тогтоон барихыг хичээ. 

Матар - (12/22-1/19) 

Өнөөдөр танд бага зэрэг төөрөгдөлд орсон мэт мэдрэмж төрнө. Энэхүү мэдрэмж нь таныг хөдөлгөж өдөөх онцгой өдөр байх болно. Дотны хүмүүсдээ маш их хайртайгаа мэдрүүлж асран халамжил. Ялангуяа та ажилдаа хэт анхаарч амьдралын бусад зүйлсдээ хайхрамжгүй хандсан бол шүү дээ. Худалдаа, эд хөрөнгийн талаар мэдээ хүлээж байгаа матрынхан бага зэрэг хүлээ. Хайртай хүнээ одоогийн найз нөхдийн хүрээгээ болихыг ятга. 

Бумба - (1/20-2/18) 

Эрч хүчтэй, эерэг хандлага бол өнөөдрийн давуу тал. Харамсалтай нь та үүнийгээ бусадтай хуваалцаж чадахгүй байх. Ажлын байрны эрүүл, аюулгүй байдал санаа зовоох шинжтэй. Зохих газарт мэдээлж, арга хэмжээ ав. Эрүүл, аюулгүй ажиллах орчинг бий болгохын зэрэгцээ, ажилчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хэрэгтэй. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих боломж олгоно. 

Загас - (2/19-3/20) 

Өнөөдөр загаснуудын зугтах хэрэгтэй зүйл бол хэт их хэтрүүлэл юм. Аливаа зүйлийг хэтрүүлэх заримдаа хөгжилтэй байдаг ч болих хэрэгтэй. Харин өөр арга олон түүнтэйгээ наалдах нь ухаалаг хэрэг болно. Хэрвээ та дэлгүүр хэсэх мөн өөр зүйлд мөнгө үрмээр байгаа бол урьдаас хэр их мөнгө үрэх боломжтойгоо тооцоолж орлогоо өөртөө болон үр хүүхдүүддээ хадгалах тухай бод.