12.01

Мэрайя Кэри хэт задгай хувцастай дэлгүүр хэсч, шүүмжлэлд өртөв

Дуучин Мэрайя Кэри 18 жилийн хугацаанд анх удаагаа Хавайн арлуудад тоглолтоо хийхээр болжээ. Халуун, дулаан уур амьсгалтай газарт очсоных гэсэн шиг нимгэн хувцсаар гоёж гоодсон дуучин бүсгүйн хувцас хэт илэн далангуй байсан гэнэ. 

Тэрбээр туслахуудтайгаа дэлгүүр хэсэхдээ өмссөн цамц нь үлэмж том хөхийг дөнгөж л далдлахаар задгай энгэртэй байснаас болж шүүмжлэлд өртжээ. 
Кэри ер нь сүүлийн үед нийгмийн сүлжээнд оруулж буй зурагнуудаасаа болж фэнүүдээсээ хатуухан үг сонсох болсон юм.