12.02

Гэдэсний өөхөө хайлуулах ундаа бэлдэцгээе


Жингээ хаяхаар хичээж буй бүсгүй танд нэгэн нууц жорыг хүргэе. Энэ бол яншуй, лимоны холимгоор хэрхэн хэвлийн өөхөө хайлуулах вэ гэх зөвлөгөө юм. 
Хоолны орцонд хэрэглэдэг яншуй нь амин дэмээр баялаг. Бодисын солилцоог сайжруулж, өөх шатаахад голлох үүрэг гүйцэтгэдэг гэнэ. 

Нууц жор: 

1. 60 гр шинэхэн яншуй 

2. Нэг ширхэг нимбэг 

3. 250 мл буцалсан бүлээн ус 

Бэлтгэх арга: 

Яншуйгаа усаар зайлж, ишнээс нь салгасны дараа ишийг тасалж, зөвхөн навчийг нимбэгийн шүүс устайгаа холин миксэрдэнэ. Ингээд л хурдан хугацаанд турах “нууц жор” бий болох нь тэр. Гэхдээ та энэхүү жорыг таван өглөө дарааллан өлөн элгэн дээрээ уугаад 10 хоног завсарлана. Ингээд өөрийгөө ажиглаарай. 
Хэрэв бүсгүй та хэт тарган бол энэ маягаар 5 хоног уугаад 10 хоног завсарлах маягаар уух аж.