Жонни Депп болон Эмбер Херд нарын дуулиантай гэр бүл салалт төгсгөлийнхөө шатанд ирсэн ч, албан ёсоор ганц бие бүсгүй болохоо хүлээж түвдэлгүй Эмбер болзоонд явах болжээ. Жүжигчин бүсгүй кантри дуучин Марк Вистрачтай оройн зоог барьчихаад гарах үедээ папараццичдын дуранд өртсөн байна. Гардуулсандаа бантсан залуус, бие биенээ тэвэрч салах ёс хийчихээд гэр, гэрийнхээ зүг явцгаасан гэнэ.
Херд, Вистрач хоёр арваад жилийн тэртээ амрагийн холбоотой байсан ч 2007 онд салж байсан "урт түүхтэй" урьд цагийн амрагууд аж.