12.05

Таргаар турах супер жор

Тарагны ач тус зөвхөн турахад биш аж. Мөн хүний бие организмыг цэвэрлэж эрүүлжүүлэх үүрэгтэй. Тараг нь ходоодны үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж, витамины уурхай юм. 
Тарагтай дэглэм нь дотроо 3 болон 7 хоногийнх байдаг. 

3 өдрийн нэг өдөрт 1-1,5л тараг ууна. Өдөрт тэнцүү цагийн зөрүүтэйгээр хувааж ууна. Өөр хүнс хэрэглэхгүй. Харамсалтай нь энэ хувилбар нь их хатуу дэглэмд тооцогддог. 
  
Тиймээс дэглэмийг хөнгөрүүлэхийн тулд тараг+ногоо+жимс байж болно. Энэ хувилбар нь 6-7 хоног үргэлжилнэ. 5-6 кг хаяж биеэ цэвэрлэх боломж. 
  
6 хоногийн дэглэмийн цэс: 
1 дэх өдөр:   жигнэсэн төмс/5ш амталсан байж болно/ + 1,5л тараг 
2 дахь өдөр:  жигнэсэн тахианы мах /100г/ + 1,5л тараг 
3 дахь өдөр:  жигнэсэн үхрийн мах /100г/ + 1,5 л тараг 
4 дэх өдөр:    жигнэсэн мах / хүссэн мах, 100г/ + 1,5 тараг 
5 дахь өдөр:   хүссэн хэмжээгээр жимс, ногоо болон ногооны салат + 1,5л тараг 
6 дахь өдөр:  1,5л тараг 

Анхаарах зүйлс: давс болон элсэн чихэр хэрэглэхгүй. Энэ дэглэмийг сард ганц удаа барьж болно.