12.07

“Бүргэдийн анчин” кино Оскарын эхний шалгаруулалтад тэнцжээ

“Оскар”-ын шагналын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт өчигдөр болсон бөгөөд энэ төрөлд бүргэдчин охин Н.Айшолпаны тоглосон “Бүргэдийн анчин” кино тэнцжээ. Тус төрөлд нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг шигшиж оруулахаар болсон байна. 
Баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах юм байна. Ингэснээр  хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд  оролцох эрхтэй болох юм. Одоогоор тус наадамд өрсөлдөх кинонуудыг шалгаруулах ажил үргэлжлэн явагдаж байна.