12.07

Бялуу худалдан авахдаа дараах зүйлийг анхаараарай

Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан  авахдаа анхаарах зүйлс:

Ø  Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал

Ø  Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх

Ø  Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх

Ø  Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/

Ø  Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/

Ø  Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах

Ø  Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах

Ø  Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Эрхэм хэрэглэгч та:

·  Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.

·  Хэрэглэгч та шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.