Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо гурав дахь хүүхдээ өнөө маргаашгүй төрүүлэх гэж буйгаа цахим найзууддаа дуулгаад амжсан. Түүний хувьд хоёр охинтой бөгөөд охидоо өөрөө төрүүлсэн, төрүүлээгүй гэх хэл ам байнга гардаг. Тэгвэл энэ удаа ч мөн л тийм асуулт дуучин бүсгүйд хаяглагдлаа. Тодруулбал, цахим найз нь түүнээс, "Яг үнэнийг хэлье найз аа. Чи төрж үзсэн юм уу. Энэ зураг чинь худлаа л зураг байна шүү дээ. Эмэгтэй хүн жирэмсэн үедээ гоо сайхны туйлд хүрсэн байдаг учраас одоо ээжүүд гэдсээ гаргаад уран сайхны зураг авахуулдаг болсон. Чи тэгж чадах уу" хэмээн асуужээ.
Үүнд Ану "Төрж үзсэн юм уу юу бас л бодлогогүй гэхэд дэндсэн асуулт байна шүү. Би ер нь ийм бодол сэтгэлтэй хүмүүстэй ойр байх нь битгий хэл харьцах ч дургүй. Чамд бол тайлбар ч өгмөөргүй байна. Ямар албатай биш. Миний амьдрал чамд огт хамаагүй юм чинь. Гэхдээ яах вэ, өөр олон хүнд энэ асуулт байж болох юм. Яг энэ зурагны бас өөр нэг хувилбарыг оруулъя. Гэдэс минь бага зэрэг мэдэгдэж байгаа. Гэхдээ яг ийм үзэл бодолтой хүмүүс ахиад ургуулаад, зохиогоод ярих учраас заавал батлах гэж хичээх нь дэмий л байдаг юм. Өөрөө өөртөө үнэнч байхын сайхан нь л надад хэрэгтэй" гэх тайлбартайгаар зургаа нийтэлжээ.
Хэдийгээр тэрбээр ийм тайлбар хийсэн ч цахим найзуудынх нь санаа амраагүй бөгөөд нэг ч удаа жирэмсэн зургийг нь хараагүй хэмээн жиг жуг хийлцсээр байна.