12.09

Женнифер Энистон Брэд Питтийн урилгад татгалзав

Их Британийн нийслэл Лондон хотноо "Шинэ жилийн цэнгүүн" болон "Холбоотнууд" киноныхоо нээлтийн ажиллагаанд оролцож байгаа Женнифер Энистон, Брэд Питт нар утсаар холбогдож гэнэ. Энэ үеэр Брэд Питт оройн зоог хамтдаа барих саналыг Женнифер Энистонд тавьсан байна. Харин Энистон гэр бүлээ цуцлуулах, хүүхдүүдтэйгээ уулзалдаж чадахгүй байгаа хүндхэн цаг үед нь сэтгэл зүрхээрээ хамтдаа байгаа гэдгээ хэлээд харамсалтай нь цаг зав муутай учраас хамтдаа хооллох боломжгүй хэмээн татгалзсан байна. Дашрамд дурдахад, Брэд, Энистон хоёр гэр бүлээ цуцлуулаад хэдийнэ 11 жил болж байгаа юм.