Гэр бүл салалтын асуудал нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын тусгай элчийн хувьд Лондон руу зургаан хүүхдийн хамтаар нүүхээр төлөвлөж буй гэсэн мэдээлэл цацагдах болсон.
Түүний төлөөлөгч энэ мэдээлэлд албан ёсны хариу өгчээ. Жүжигчин Анжелина Жоли Лондон руу нүүх бодолгүй байгаа. Харин эсрэгээрээ Лос Анжелост зургаан хүүхдийн хамтаар тухтай амьдарч болох сууц хайж байгаа гэнэ.
Хэдийгээр Лондонд төвхнөх бодолгүй ч, 2017 онд нэлээдгүй хугацаанд Лондон хотод зочлох юм. Учир нь тэрбээр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын тусгай элчийн үүрэгт ажил хийгээд London School of Economics' Centre-т Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын танхимын зочин профессороор уригдан ажиллах ажээ.