12.10

А.Хишигдалайд нэрээ нууцалсан эрхмээс ирсэн бэлэг ихэд таалагджээ

Дуучин А.Хишигдалайд нэгэн фэн нь өөрийнх нь зургийг өнгө ялган амилуулсан өвөрмөц бэлэг илгээжээ. Түүнд бэлэг ихэд таалагдсан бөгөөд  “Өнөөдөр ямар гоё бэлэг авав аа. Нэрээ бичээгүй явуулсан маш их хүнд нь баярлалаа” хэмээн олонд дэлгэсэн байна. Дашрамд сонирхуулахад, дуучин бүсгүй “Тарагтай боов” нэвтрүүлгээрээ дамжуулан олны танил эрчүүдийг өвөртөө “оруулдаг” болоод байгаа бөгөөд  бүсгүйд хайр зарласан эрчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халуухан яриаг нь шимтэн сонсох болсон гэнэ шүү.