АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээний финалын шатны шалгаруулалт болно. Энэ жилийн тэмцээнд нийт 120 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд Монголыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэгвэл А.Баярцэцэгийн “Хүмүүнлэгийн ажил” шилдэг 24-ийн нэгээр шалгарч, манай мисс “Дэлхийн мисс”-ийн хагас шигшээд үлджээ. Тэрбээр “Агаа, эгээ” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь нийгмийн эмзэг бүлгийн үйлчлэх төсөл аж. Хүмүүнлэгийн ажлын шилдэг 24-т Австрали, Белги, Унгар, БНХАУ, Колумб, Индонез, Монгол зэрэг 24 орны мисс үлдсэн байна.