"Авьяаслаг монголчууд" шоуны шигшээд шалгарсан Б.Ихэрсувд Их аварга Д.Дагвадоржийн экс гэргий Г.Тамирын төрсөн эгч Г.Хосбаярын охин юм билээ. Тэгвэл өчигдөр болсон шоуны финалын үеэр их аварга Д.Дагвадорж түүнийг ихэд дэмжсэн юм. Тэрбээр "Финалд үлдэх дүүтэйгээ хүн яадаг юм" хэмээн цахим найзууддаа онгироод авсан бөгөөд "Укелеле хөгжмийг монгол хүнд таниулсан дүүдээ баярлалаа. Энэхүү хөгжмийн нутаг Хавайд амрах бэлгийг дүүдээ шүү" хэмээн жиргэжээ.